Бали арал-Ловина аялал

Хайрын арал Бали аялал Хайрын арал, Бурхадын арал гэгддэг хосуудад зориулагдсан хамгийн сайхан газруудын нэг халуун орны гоёмсог байгаль, уугин буй галт уул, Балинез үндэстний өвөрмөц сонин соёл иргэншил, амралт зугаалга болон наран шарлагын газрууд, найрсаг зан, үзэсгэлэнт охидоороо алдартай Бали арал руу аялан далайн эргийн сүрлэн байшин бүхий тансаг амралтын газарт байрлаж, үндэсний хэв маяг бүхий далайн эргийн ресторануудаар зочлон, хорвоогийн нэгэн диваажин болох Бали аралтай танилцаж, тэнгисийн хөвөөнд торгон элсэн дээр нь тухлан амрах аялалдаа урьж бид та бүхнийг урьж байна.

  • Өдөр : 1 Өдөр 1 Улаанбатар – Бали

    09:30 Онгоцны буудалд цуглараад 12:25 БНСУлсын Инчеон хот руу ниснэ. Инчеон олон олон улсын нисэх онгоцны буудалд 16:30 цагт бууна. 17:45 цагт Бали арал руу нисээд 23:55 Бали арлын Денпарас онгоцны буудалд бууна. Нутгийн Хөтөч угтан авч хөнгөн буудалдаа очиж амрна. Зочид буудал: Bintang Kuta Hotel 4*

  • Өдөр : 2 Бали-Ловина эрэг Хоол: /Өглөө, өдөр, оройн хоол/

    Зочид буудалд өглөөний цайгаа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд бид Ловина эрэг лүү хөдлөнө. Замдаа Бали арлын алдартай нууран дунд байрлах Ulun Danu,Bedugul сүм дээр ирж өдрийн хоолоо идээд зургаа татуулна. Дараа нь Бали арлын хамгийн том хүрхрээнд очно. Тус хүрхрээ дээр ирээд усанд сэлэн байгалийн үзэсгэлэнг харж шувуу жиргэхийг сонсож амар амгаланг мэдрэх болно. Үүний дараа бид Banjar халуун рашаанд 1 цаг орчим орж алжаалаа тайлна. Дараа нь Ловина далайн эрэгт ирж зочид буудалд байрлан далайн эрэгээр зугаалж бали үндэсний алдартай чулуутай массаж/нэмэлт төлбөрөөр/ хийлгэж бассейнд сэлж алжаалаа тайлан амрах боломжтой Зочид буудал: Puri Bagus lovina 4*

  • Өдөр : 3 Өдөр 3: Балис Ловина эрэг чөлөөт өдөр /Өглөөний цай/

    Өглөөний цайгаа уугаад Энэ өдөр бид далайн эргийн вилла байшинд тааваараа амраад өдрийг өнгөрүүлнэ. Нэмэлт төлбөртэйгөөр Балиниз бүтэн биений массаж 2 цагын турш хийлгэх боломжтой. Зочид буудал: Puri Bagus lovina 4*

  • Өдөр : 4 Өдөр 4: Ловина- Кута Хоол: /Өглөө,өдрийн хоол, оройн хоол /

    Өглөө 06:00 цагт босоод завинд суун Дельфин сүрэг үзхээр далайн гүн рүү явна. Энд бичлэг хийх боломжтой. Буцаж ирээд өглөөний цайгаа уугаад цайгаа вилла байшингаа хүлээлгэн өгөөд бид Замдаа одоо хүртэл идэвхитэй байгаа галт уул болон түүний хормойнд орших Батур нуурыг харангаа өдрийн хоолонд буффет зооглоно. Замдаа Бали Убуд арлын алдарт будааны тариалнгийн талбай болон кофений тариалнгаар орж хэрхэн Лувок гэдэг амьтанаар хэрхэн кофе боловсруулхыг харна. Дараа нь Кутад ирээд оройн хоол идээд зочид буудалд байрлан амарна. Зочид буудал: Bintang Kuta Hotel 4*Хонгконг улс руу нисэж ниснэ.

  • Өдөр : 5 Өдөр 5: Лэмпуян сүмийн тэнгэрийн хаалга-Эртний тосгонуудын аялал Хоол: /Өглөө,өдрийн хоол, оройн хоол/

    Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа Агунг Лемпуянг болох Бали улсын Карангасем дахь Лемпуян уулын энгэрт байрладаг Диваажинд хүрэх гарц гэгддэг Балигийн Хиндү сүм буюу Ипурад зочлох бөгөөд дараа нь Кутад ирээд чөлөөт цаг Зочид буудал: Bintang Kuta Hotel 4*

  • Өдөр : 6 Өдөр 6: Бали-Усан парк-Rafting Хоол: /Өглөө, өдрийн хоол, оройн хоол /

    Зочид буудалд өглөөний цайгаа уусны дараа өвөрмөц голдиролтой, үзэсгэлэнт байгальтай, цагаан устай Аунг голоор Rafting хийх ба аялагчид өөрсдийн түвшинд тааруулан эхлэн суралцагч болон 2,3-р зэрэглэлээр явах боломжтой. Өдрийн хоолоо зооглоод Кутагийн төвд байралдаг дэлхийд 3-т, Азидаа 1-т ордог усан парк-т өдөржин тоглоно. Хэрэв та тоглоогүй үедээ сүүдрэвчинд хэвтэн, наранд биеэ шаран амрах боломжтой. Дараа нь оройн хоолоо идээд зочид буудалдаа амрна. Зочид буудал: Bintang Kuta Hotel 4*

  • Өдөр : 7 Өдөр 7: Бали-Кута Чөлөөт өдөр Хоол: /Өглөөний цай/

    Өглөөний цайгаа уугаад та бүхэн чөлөөт цагаа өнгөрүүлж далаайн эргээр зугаалах болон дэлгүүр худалдааны төвүүдээр явах боломжтой. Та бүхэн хөнгөн салхитай усан спортын далайн эрэг болох Nusa Dua орж та өөрийн хоббигоор оролдоод үзэх олон төрлийн усан спортоор хөгжилдөж боломжтой. Үүнд банан завиар аялах – 25$, усан дээрх мотоцикл – 30$ , шүхрээр татуулах – 25$ , далай доогуур шумбах – 65$. Үдээс хойш буудалд ирээд чөлөөт цагаа өнгөрүлээрэй

  • Өдөр : 8 Өдөр 8: Бали-Буцах өдөр Хоол: /Өглөөний цай, өдрийн хоол, Оройн хоол /

    Өглөөний цайгаа уугаад буудалдаа 11:00 цаг хүртэл амарсаны дараа буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд өдрийн хоолоо иднэ. Дараа нь Кутагийн төвд байрлах Discovery mall дэлгүүрт 1 цаг дэлгүүр хэссэний дараа бэлэг дурсгалын дэлгүүр орно. Үүний дараа 40 мин яваад Пандова далайн эрэг рүү явна. Пандова далайн эрэг нь тунгалаг цэнхэр өнгөтөй бөгөөд шинээр нээгдэсэн үзэсгэлэнт эрэг ба энд 1 цаг наранд биеэ шаран амрна. Дараа нь Улувату хэмээх хавцлын эрмэг дээрх үзэсгэлэнт хийдийг үзээд Жимбаран гэх Балигийн романтик эрэг гэдгээрээ алдартай эрэг дээр зассан лаатай ширээнд оройн хоол зооглонгоо далайн чимээг сонсож сальют буудуулахыг харж Бали аяллын хаалтыг хийнэ. Орой 22:00 цагт нисэх буудал явснаар аялал өндөрлөнө. 01:05 цагт БНСУлсын Ничеон хот руу ниснэ Зочид буудал: Bintang Kuta Hotel 4*

  • Өдөр : 9 Өдөр 9: Инчеон-Улаанбаатар

    09:20 цагт Инчеон олон улсын онгоцны буудалд буугаад Терминал солид 13:20 цагт Улаанбаатар хот руу ниснэ, 16:05 цагт Улаанбаатар хотод бууна

Аяллын үнэнд багтсан зүйлс:

  • Нислэгийн тийз онгоцны буудлын такс
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аялалын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ багтана.
  • Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал

 

Аяллын үнэнд багтаагүй зүйлс:

  • Чөлөөт өдрийн өдрийн хоол
  • Хувийн хэрэгцээний зардал

 

Аяллын зөвлөмж

Онгоц нисэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд ирсэн байх.

Паспорт:

  • Гадаад паспорт 2007 оны 06 сарын 01-с хойш гарсан байх. /
  •  Гадаад паспорт /доод тал нь 6 сарын хүчинтэй хугацаатай байх/
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Паспортоо марталгүй гарахсаа өмнө шалгаж гарах

             Анхаарах зүйлс

  • Цаг агаар:  +30 + 32 хэм дулаан байна.
  • Хоол: Индонез Улсын Бали аралд  Азийн орнуудын хоол зооглох ба Япон, Солонгос ,Хятад үндэсний хоол болон буфет хоол  иднэ. Идэхэд тохиромжтой хоол байгаа.
  • Онгоц: Онгоцонд явахад чих дүнгэнэдэг, хатгадаг бол бохь зажилах эсвэл юм идвэл тохиромжтой. Хэрвээ та машин болон усан онгоцоор явахад дотор муухайрдаг бол суухаасаа өмнө хүйтэн ус уух, ямар нэгэн чихэрлэг хүнс идэхгүй байхыг зөвлөе.
  • Заавал анхаарах зүйл: Гарын мөнгө өгөх бол аялал жуулчлалын салбарт бичигдээгүй хууль бөгөөд аялагч та ч мөн адил аялал дуусах үед автобусны жолоочдоо болон орон нутгийн хөтөчдөө сэтгэлээрээ гарын мөнгө өгөөрэй.
  •  
  • Худалдаа хийх:
  • Бали аралд бэлэг дурсгалын зүйлс аөмгийн хямд бөгөөд торго давуун бүтээгдэхүүнээрээ алдартай. Кута хотын Discovery Mall дэлгүүрээр худалдан авалт хийхэд хамгийн тохиротжтой. Мөн бали арлын Лувок кофе нь алдартай бөгөөд та кофений тариалангийн талбайгаар зочилохдоо төрөл бүрийн кофе худалдан авах боломжтой.
  • Хонгконг бол Шоппинг диваажин хэмээн нэрлэгддэг. Хамгийн үнэтэй брэндээс авхуулаад хамгийн хямд бараа бүтээгдэхүүнийг ч та нэг дороос орох боломжтой. Цимшайцуй буюу Ледиз маркет гудмаар та бүх төрлийн брэнд бүтээгдэхүүний томоохон дэлгүүрээс гадна шөнийн захаар ч худалдаа хийх боломжтой. Бүтэн өдрийн турш худалдаа хийх чөлөөтэй өдөр байгаа ч буудал маань энэхүү гудамд ойрхон байрладаг тул аяллаа дуусгаад оройн цагаар ч чөлөөтэй худалдаа хийх боломжтой.
  • Индонезийн мөнгөн тэмдэгтийг Рупиах хэмээн нэрэлдэг бөгөөд цаасан дэвсгэрт болон зоосон мөнгийг гүйлгээнд ашигладаг. Хамгийн том цаасан мөнгөн дэвсгэрт нь 100000 бөгөөд цаашаа 50000, 20000, 10000, 5000, 2000, 1000 гэж байна. Харин зоосон мөнгө нь 1000, 500, 100-т байна.

1usd = 13319 рупиах тэнцэх буюу монгол төгрөгөөр 1 төгрөг нь 5.5 рупиахтай тэнцэнэ.

  • Мөнгөн тэмдэгт: Хонгконг доллар /HKD/ 1 HKD=306 төгрөг (одоогийн ханшаар)

 

  • Хилээр нэвтрэх: Индонез улс руу хилээр нэвтрэх үедээ эм, шингэн зүйл, гоо сайхны бүтээгдэхүүн, асаагуур авч явахдаа заавал тээшинд хийж байх нь тохиромжтой. Мөн хүнсний зүйл болох мах, хиам зэрэг хүнсний зүйл авч явахгүй байх.
  • Онгоцонд суухад анхаарах зүйлс: Онгоцонд суухад гар тээшиндээ 100мг-с илүү хэмжээний шингэн зүйлс авч орохыг хориглодог тул бүх шингэн зүйлсийг ачаанд өгсөн байх шаардлагатай. Онгоцны буудал доторх татваргүй барааны дэлгүүрээс авсан зүйлс хамаарахгүй болно.
  • Онгоцонд тээвэрлэх ачааны хэмжээ: Нийт 20 кг ачаа тээвэрлэх эрхтэй

Бэлдэх зүйлс

Хувцас:

  • Алхаж явахад хөлд эвтэйхэн хөнгөн пүүз, углааш,
  •  Биед эвтэйхэн өмд, шоорт, пудволк, усны хувцас,
  • Нарны малгай, Нарны шил, Автобусанд агааржуулагч байнга ажиллах тул халуун хүйтний харшил болохоос сэргийлж дулаан цамц авч явах хэрэгтэй.

 

Бусад зүйлс:

  • Нарны тос
  • Арьс чийгшүүлэгч
  • Зүү утас
  • Зургийн аппаратны нөөц зай
  • Тогны залгуурны хувиргагч....гэх мэт өөрт шаардлагатай зүйлс.

 

  • Аялалд гархаасаа өмнө цаасан дээр авч явах зүйлсээ бичих нь аялалын үед сандарч юмаа мартахаас сэргийлдэг. Жишээ нь Паспорт, утас, мөнгө зэрэг. Амархан шатдаг зүйлс болон жижиг хутга авч явахгүй байх.
  • Зочид буудлынхаа хаяг, хөтчийн холбогдох утас, машиныхаа дугаарыг бичиж авах. Хэрвээ та төөрсөн бол гарахдаа бэлэн биедээ заавал буудлынхаа картаа авч явах ба  таксинд үзүүлэхэд таныг хүргэж өгнө.
  • Буусан буудлынхаа өрөөн дотрох хэрэглээний юмсын үнийг мэдэж байх. Үүнд жишээ нь өрөөний зүйлсийн алийг нь хэрэглэж болох, болохгүйг, зарим телевизийн суваг болон Интернет төлбөртэй байдаг ба хөргөгчин дотрох уух зүйлс илүү үнэтэй байдгийг анхаараарай.
  • Хэрвээ та үнэтэй эд зүйлс авч яваа бол буудлын үйлчлэгчид хэлж хадгалууулах.
  • Аялагч шалтгаангүйгээр группээс тасарч явж болохгүй. Товлосон цагтаа заавал ирж байх.  

 

                                                                    Аялагчийн үүрэг

  • Аяллын хөтөлбөр, төлөвлөгдөөгүй маршрутаар  группээс салан дур мэдэн гадуур явах, мансууруулах бодис хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь хохирол учирсан, аяллын явцад өөрийн буруугаас гарсан аливаа хохирол, зардлыг  аялагч өөрөө хариуцна.
  • Аяллын хөтөлбөр болон төлбөрт ороогүй аливаа бусад зардлыг, тухайлбал зочид буудлын өрөөний мини-бар, гадаад дотоодын утасны яриа, хоолны нэмэлт зардал, гаалийн татвар, илүү ачаа тээшний төлбөр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт гэх мэт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
  • Аялагч нь группын ахлагчийн заавар зөвлөгөөг хүндэтгэн үзэж, ганц нэгээр салж явах, бусдаас хоцрохгүй байх, өөрийн эд зүйл, паспорт, мөнгө төгрөгөө хариуцах үүргийг хүлээж, аяллын маршрут, цагийн  хуваарийг нарийвчлан баримтлана.
  • Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлж гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах гэмтээх зэрэг зөрчлийг тухайн аялагч өөрөө хариуцна.
  • Группын бүрэлдэхүүнд багтаж байгаа аялагч бусад аялагчдыг хүндэтгэн аялах ба санаа сэтгэл, тав тухтай байдлыг нь алдагдуулахгүй байх.
  • Аялагч өөрийн буруугаас онгоцны тийз үрэгдүүлэх, унаанаас хоцрох, ийнхүү хоцорсноос үүдэн гарах аливаа зардал хохирлыг өөрөө хариуцна.
  • Аялагч нь онгоцны билет нь захиалгат нислэг тул хатуу нөхцөлтэйг  хатуу анхаарах, хугацааг өөрчлөх, цуцлах боломжгүй ба  үүнтэй холбогдон гарах зардлыг аялагч өөрөө хариуцна.
  • Аялалд явахын өмнө эрүүл мэндээ хянуулаарай. Нэг өдөр хэт их зүйл төлөвлөхөөс зайлсхийх. Тухайн өдрийн цаг агаар, биеийн байдалдаа тохируулан аяллаа зохицуулах нь зүйтэй. Аяллын явцад хэт их ядрах, согтууруулах ундаа ихээр хэрэглэхээс зайлсхийгээрэй. Хэрвээ бие тань таагүй байвал яаралтай хөтөчд хэлж эмнэлэгт хандах хэрэгтэй.
  • Ойр зуур хэрэглэх эм авч явах. Ханиад хүрэх, гэдэс өвдөх, ходоод эвгүйрэх зэргээс сэргийлж ойр зуурын эм танг бэлдэж явах. Янз бүрийн хууч өвчтэй бол түүндээ тохирсон эм, тариагаа мөн хамт авч явах.

Аялалын мэдээлэл

  • ЧИГЛЭЛ : Бали арал-Ловина аялал
  • АЯЛАХ ӨДӨР: 2025-01-04
  • АЯЛЛЫН ХУГАЦАА: /9 өдөр 8 шөнө/

Хуваалцах

Төстэй аялал

Вьетнам Аялал -Фу Куок арлын шууд нислэгтэй чөлөөт аялал 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

Вьетнам (Ханой – Халонг булан /криузтэй/ - Дананг – Хой Ан 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй
Аялалын хуваарь
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Памуккале-Анталя-Истанбул хотуудын аялал 7 өдөр 6 шөнө 2024-11-10 4,290,000 ₮
Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө 2024-11-13
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Вьетнам Лоас Тайланд аялал 7-8 2024-12-01 захиалгаар
Европын 3 орны аялал 9 өдөр 8 шөнө 2024-12-09 захиалгаар
Филипин-Сэбү-Манила /5 өдөр 4 шөнө/ 2024-12-15 6,390,000₮
Вьетнам Аялал -Фу Куок арлын шууд нислэгтэй чөлөөт аялал 8 өдөр 7 шөнө 2024-12-15 3,650,000₮-5,150,000₮
Тайланд-Бангкок-Паттаяа 8 өдөр 7 шөнө 2024-12-16 4,990,000₮
Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват 11 2024-12-22 захиалгаар
Вьетнам (Ханой – Халонг булан /криузтэй/ - Дананг – Хой Ан 8 өдөр 7 шөнө 2024-12-22 4,990,000
Пүкет арлын аялал /8 өдөр 7 шөнө/ 2024-12-24 5,790,000
Дубай аялал /Шууд нислэгтэй аялал / 7 ӨДӨР 6 ШӨНӨ 2024-12-24 6.690,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бали арал-Ловина аялал /9 өдөр 8 шөнө/ 2025-01-04 2,990.000+тийз
Сингапур –Бинтан арлын аялал 7 өдөр 6 шөнө 2025-01-06 захиалгаар
Сингапур-Малайз аялал 7 өдөр 6 шөнө 2025-01-21 6,690,000
Сингапур-Малайз аялал 8 өдөр 7 шөнө 2025-01-22 6,990,000₮
Вьетнам-Ханой-Халонг-Катба 4-5 2025-01-23 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бали арал Вьетнам Ханой хот аялал 8 өдөр 7 шөнө 2025-02-16 ЗАХИАЛГААР
Аватар аялал -Бээжин шоппинг 7 өдөр 6 шөнө 2025-02-27 захиалгаар
Хайлаар-Манжуур аялал /4 өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 2025-02-28 1,100,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Сөүл хотын аялал 5 өдөр 4 шөнө 2025-03-01 4,990,000₮
Хонгконг аялал /4 өдөр 3 шөнө/ 2025-03-02 захиалгаар
Бээжин аялал /газраар/ 7 өдөр 6 шөнө 2025-03-03 захиалгаар
Бээжин-Шанхай аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 2025-03-15 захиалгаар
Жан Жиа Жэ /газраар/ 9 өдөр 8 шөнө 2025-03-28 захиалгаар
Токио-Фүжи-Сумо үзэх аялал 5 ШӨНӨ 6 ӨДӨРТЭЙ 2025-03-28 5,590,000
Манила-Тагатай 6 ӨДӨР 5 ШӨНӨ 2025-03-31 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Тайвань-Хонгконг аялал /5 өдөр 4 шөнө/ 2025-04-03 захиалгаар
Бусан-Улсан хотын аялал 5 өдөр 4 шөнө 2025-04-04 4,990,000₮
Бээжин аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 2025-04-13 3,490,000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин-Шанхай аялал /газраар/ 9 өдөр, 8 шөнө 2025-05-28 захиалгаар
Бээжин-Далиан аялал 6 өдөр 5 шөнө 2025-05-31 захиалгаар
Хойд Туйлын аялал 8 өдөр 7 шөнө 2025-05-31 захиалгаар
Хавайн-Оаху арал аялал /7 өдөр 6 шөнө/ 2025-05-31
Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/ 2025-05-31
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Австрали аялал /9 өдөр 8 шөнө/ 2025-06-04 захиалгаар
Манжуур хотын аялал /газраар/ 6 өдөр 5шөнө 2025-06-15 захиалгаар
Чэжү аялал /6 өдөр 5 шөнө / 6 өдөр 5шөнө 2025-06-24 4,990,000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг Макао-аялал /5 өдөр 4шөнө/ 2025-07-28 захиалгаар
ПАРИСЫН ЗУНЫ ОЛИМП 13 өдөр 12 шөнө 2026-07-19 15,990,000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Франц – Итали – Испани ¬ Герман 4 улсын аялал 8 өдөр 2025-09-05 захиалгаар
Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө 2025-09-24 ЗАХИАЛГААР
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Эртний Египет аялал 5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 2025-10-12 ЗАХИАЛГААР

Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved