Сөүл хотын аялал

Хан мөрний гайхамшиг “Сөүл” хотод зочилж их хотын бүтээн байгуулалтын гайхамшиг болох сүрлэг өндөр барилгууд, уран хийцтэй гүүрнүүдтэй танилцан Сөүлийн хамгийн өндөр барилга болох 63 давхар барилгыг сонирхон, Ирак гаралтай Английн архитекторын загвараар бүтээгдсэн Түндэмүн дизайн плаза, Самсунг Делайтаар зочилж, Хан мөрнөөр завиар зугаалан, Лотте Ворлд паркаар аялан адал явдалаар дүүрэн өнгөрүүлж, Түндэмүн зах болон Лотте их дэлгүүр худалдааны гудамж Мёндунаар орж гоо сайхан, спорт хувцас зэрэг бараануудаас хүссэнээрээ худалдаа хийн аялахыг урьж байна.

  • Өдөр : 1 1 өдөр Улаанбаатар – Сөүл

    07:45 Чингис хаан олон улсын нисэх буудал дээр цугларана. 09:55 Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөдлөнө.12:55 Инчоны нисэх онгоцны буудалд буусны дараа хөтөчтэй уулзаж Сөүл хот руу хөдлөх, буудалдаа бууна. Оройн хоолоо идээд буудалдаа амрана. / Оройн хоол/

  • Өдөр : 2 2 өдөр Сөүл-Лотте товер

    Өглөөний цайны дараагаар Сөүлийн хамгийн өндөр барилга болох 123 давхар Лотте цамхаг дээр гарч Сөүл хотыг тольдон харна. Дараа нь БНСУ-ын алдарт Хюндай моторс студио-д зочилж сүүлийн үеийн үлйдвэрлэгдэж буй машинуудыг сонирхож машины эд ангитай болон машин хэрхэн бүтсэнтэй танилцана. Дараа нь Солонгосын гоо сайханы Nature Republic, Missha, The Face зэрэг гоо сайхны барааны дэлгүүрүүдээр болон худалдааны гол гудамж болох Мёндун орж худалдаа хийнэ. Та бүхэн эндээс солонгос болон дэлхийн алдартай брэндийн хувцасны дэлгүүрүүдээр нэг доор худалдаа хийх боломжтой. 18:00 цагт хөтөчтэй уулзан оройн хоолоо идэх, Буудалдаа амрана. /Өглөө, өдөрийн хоол, оройн хоол/

  • Өдөр : 3 3 өдөр Сөүл

    Өглөөний цайгаа уусны дараа сүүлийн үеийн жуулчдын сонирхолыг их татаж байгаа Говьмёнгийн агуй гэх дээр үед алт, мөнгө, хүрэл металын уурхайг соёл, урлагийн бүтээл болгосон том агуйн паркаар аялана. Дараа нь Кёнбүк хааны ордон үзэж сонирхоод Солонгос улсын үндэсний хувцас өвсөж зжргаа тауулна. Самсунг Електроникс компанийн үзэсгэлэн болох Самсунг делайтаар зочилно. Энэхүү үзэсгэлэнд Самсунгийн хамгийн -хамгийн анхны гар утас, анхны угаалгын машин зурагт анхны элэктрон барааны үүсэл хувьсал, мөн сүүлийн үеийн шинэ техник технологуудыг үзэх ба мөн худалдан авалт хийх боломжтой. /Өглөө, өдөр, оройн хоол/

  • Өдөр : 4 4 өдөр Сөүл-чөлөөт өдөр

    Чөлөөт өдөр: Энэ өдрийг та өөрийн сонирхлоор өнгөрөөх боломжтой. /Өдөр, оройн хоол, унаа, үйлчлэхгүй болохыг анхаарна уу/ Хөтөчийн хөлс нэмэлтээр төлж хөтчийн үйлчилгээ авах боломжтой. Худалдааны гол гудамж болох Мендун болон Түндэмүн захуудаар явж худалдаа хийх илүү тохиромжтой байдаг. /Өглөөний цай/

  • Өдөр : 5 5 өдөр Сөүл-Улаанбаатар

    Өглөө хөтөчтэй уулзаж буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Нисэх онгоцны буудал руу хөдлөх 14:55 УБ руу ниссэнээр бидний аялал өндөрлөнө

Аяллын үнэнд багтсан зүйлс:

 

  • Нислэгийн тийз онгоцны буудлын такс
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аялалын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ багтана.

 

Аяллын үнэнд багтаагүй зүйлс:

  • Чөлөөт өдрийн хоол
  • Хувь хүний хувийн хэрэглээний зардал
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө

Аяллын зөвлөмж

Онгоц нисэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд ирсэн байх.

 

Паспорт:

• Гадаад паспорт 2007 оны 06 сарын 01-с хойш гарсан байх. /

• Гадаад паспорт /доод тал нь 6 сарын хүчинтэй хугацаатай байх/

• Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.

• Паспортоо марталгүй гарахсаа өмнө шалгаж гарах

 

Анхаарах зүйлс

 

Цаг агаар:            хооронд +23+ 25 хэм дулаан байна. Зарим өдөр бороотой

Хилээр нэвтрэх: Онгоцонд суухад гар тээшиндээ 100мг-с илүү хэмжээний шингэн зүйлс авч орохыг хориглодог тул эм, шингэн зүйл, гоо сайхны бүтээгдэхүүн авч явахдаа заавал тээшинд хийж байх нь тохиромжтой. Онгоцны буудал доторх татваргүй барааны дэлгүүрээс авсан зүйлс хамаарахгүй болно. үедээ. Хил гаалиар хориотой бараа болох тамхи хүний 1, архи хүний 2-оос илүү байж болохгүйг анхаарах. Мөн хүнсний зүйл болох мах, хиам зэрэг хүнсний зүйл авч явахгүй байх. Повер банк, асаагуур зэрэг зүйлсийг ачаандаа хийж болохгүй

Онгоц: Онгоцонд явахад чих дүнгэнэдэг, хатгадаг бол бохь зажилах эсвэл юм идвэл тохиромжтой. Хэрвээ та машин болон усан онгоцоор явахад дотор муухайрдаг бол суухаасаа өмнө хүйтэн ус уух, ямар нэгэн чихэрлэг хүнс идэхгүй байхыг зөвлөе.

 

• Япон Улсын хилээр орох маягт болон гаалийн бичиг гэж 2 төрлийн маягт бөглөх бөгөөд хилээр орох маягт нь онгоцон дотор авч бөглөнө. Гаалийн маягт нь хилээс гараад ачаа тээшээ авсаны дараа шалгуулж гарах маягт болно.

Зочид буудлын мэдээлэл:

 

Онгоцонд тээвэрлэх ачааны хэмжээ: Нийт 20 кг ачаа тээвэрлэх эрхтэй

 

Мөнгөн тэмдэгт: Мөнгөн тэмдэгт: Вон /Won/ 1 Вон=1,67 төгрөг (одоогийн ханшаар)

Худалдаа хийх: БНСУ-ын Сөүл хотод. бүх брэндийн төвлөрсөн цэг гэдэг бөгөөд дэлгүүр хэсхэд хамгийн тохиромжтой улс юм.

 

Бэлдэх зүйлс

Хувцас:

- Алхаж явахад хөлд эвтэйхэн хөнгөн пүүз, углааш,

- Биед эвтэйхэн өмд, шоорт, пудволк, усны хувцас,

- Нарны малгай, Нарны шил, Автобусанд агааржуулагч байнга ажиллах тул халуун хүйтний харшил болохоос сэргийлж дулаан цамц авч явах хэрэгтэй./Өглөө орой +15 градус байдаг ба

 

 

Бусад зүйлс:

- Нарны тос

- Зүү утас

- Зургийн аппаратны нөөц зай

- Тогны залгуурны хувиргагч....гэх мэт өөрт шаардлагатай зүйлс.

 

Анхаарах зүйлс:

• Аялалд гархаасаа өмнө цаасан дээр авч явах зүйлсээ бичих нь аялалын үед сандарч юмаа мартахаас сэргийлдэг. Жишээ нь Паспорт, утас, мөнгө зэрэг. Амархан шатдаг зүйлс болон жижиг хутга авч явахгүй байх.

• Зочид буудлынхаа хаяг, хөтчийн холбогдох утас, машиныхаа дугаарыг бичиж авах. Хэрвээ та төөрсөн бол гарахдаа бэлэн биедээ заавал буудлынхаа картаа авч явах ба таксинд үзүүлэхэд таныг хүргэж өгнө.

• Буусан буудлынхаа өрөөн дотрох хэрэглээний юмсын үнийг мэдэж байх. Үүнд жишээ нь өрөөний зүйлсийн алийг нь хэрэглэж болох, болохгүйг, зарим телевизийн суваг болон Интернет төлбөртэй байдаг ба хөргөгчин дотрох уух зүйлс илүү үнэтэй байдгийг анхаараарай.

• Хэрвээ та үнэтэй эд зүйлс авч яваа бол буудлын үйлчлэгчид хэлж хадгалууулах.

Аялагч шалтгаангүйгээр группээс тасарч явж болохгүй. Товлосон цагтаа заавал ирж байх.

 

Аялагчийн үүрэг

  • Аяллын хөтөлбөр, төлөвлөгдөөгүй маршрутаар группээс салан дур мэдэн гадуур явах, мансууруулах бодис хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь хохирол учирсан, аяллын явцад өөрийн буруугаас гарсан аливаа хохирол, зардлыг аялагч өөрөө хариуцна.
  • Аяллын хөтөлбөр болон төлбөрт ороогүй аливаа бусад зардлыг, тухайлбал зочид буудлын өрөөний мини-бар, гадаад дотоодын утасны яриа, хоолны нэмэлт зардал, гаалийн татвар, илүү ачаа тээшний төлбөр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт гэх мэт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
  • Аялагч нь группын ахлагчийн заавар зөвлөгөөг хүндэтгэн үзэж, ганц нэгээр салж явах, бусдаас хоцрохгүй байх, өөрийн эд зүйл, паспорт, мөнгө төгрөгөө хариуцах үүргийг хүлээж, аяллын маршрут, цагийн хуваарийг нарийвчлан баримтлана.
  • Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлж гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах гэмтээх зэрэг зөрчлийг тухайн аялагч өөрөө хариуцна.

Аялалын мэдээлэл

  • ЧИГЛЭЛ : Сөүл хотын аялал
  • АЯЛАХ ӨДӨР: 2025-03-01
  • АЯЛЛЫН ХУГАЦАА: 5 өдөр 4 шөнө

Хуваалцах

Төстэй аялал

Вьетнам Аялал -Фу Куок арлын шууд нислэгтэй чөлөөт аялал 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

Вьетнам (Ханой – Халонг булан /криузтэй/ - Дананг – Хой Ан 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй
Аялалын хуваарь
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Памуккале-Анталя-Истанбул хотуудын аялал 7 өдөр 6 шөнө 2024-11-10 4,290,000 ₮
Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө 2024-11-13
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Вьетнам Лоас Тайланд аялал 7-8 2024-12-01 захиалгаар
Европын 3 орны аялал 9 өдөр 8 шөнө 2024-12-09 захиалгаар
Филипин-Сэбү-Манила /5 өдөр 4 шөнө/ 2024-12-15 6,390,000₮
Вьетнам Аялал -Фу Куок арлын шууд нислэгтэй чөлөөт аялал 8 өдөр 7 шөнө 2024-12-15 3,650,000₮-5,150,000₮
Тайланд-Бангкок-Паттаяа 8 өдөр 7 шөнө 2024-12-16 4,990,000₮
Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват 11 2024-12-22 захиалгаар
Вьетнам (Ханой – Халонг булан /криузтэй/ - Дананг – Хой Ан 8 өдөр 7 шөнө 2024-12-22 4,990,000
Пүкет арлын аялал /8 өдөр 7 шөнө/ 2024-12-24 5,790,000
Дубай аялал /Шууд нислэгтэй аялал / 7 ӨДӨР 6 ШӨНӨ 2024-12-24 6.690,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бали арал-Ловина аялал /9 өдөр 8 шөнө/ 2025-01-04 2,990.000+тийз
Сингапур –Бинтан арлын аялал 7 өдөр 6 шөнө 2025-01-06 захиалгаар
Сингапур-Малайз аялал 7 өдөр 6 шөнө 2025-01-21 6,690,000
Сингапур-Малайз аялал 8 өдөр 7 шөнө 2025-01-22 6,990,000₮
Вьетнам-Ханой-Халонг-Катба 4-5 2025-01-23 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бали арал Вьетнам Ханой хот аялал 8 өдөр 7 шөнө 2025-02-16 ЗАХИАЛГААР
Аватар аялал -Бээжин шоппинг 7 өдөр 6 шөнө 2025-02-27 захиалгаар
Хайлаар-Манжуур аялал /4 өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 2025-02-28 1,100,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Сөүл хотын аялал 5 өдөр 4 шөнө 2025-03-01 4,990,000₮
Хонгконг аялал /4 өдөр 3 шөнө/ 2025-03-02 захиалгаар
Бээжин аялал /газраар/ 7 өдөр 6 шөнө 2025-03-03 захиалгаар
Бээжин-Шанхай аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 2025-03-15 захиалгаар
Жан Жиа Жэ /газраар/ 9 өдөр 8 шөнө 2025-03-28 захиалгаар
Токио-Фүжи-Сумо үзэх аялал 5 ШӨНӨ 6 ӨДӨРТЭЙ 2025-03-28 5,590,000
Манила-Тагатай 6 ӨДӨР 5 ШӨНӨ 2025-03-31 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Тайвань-Хонгконг аялал /5 өдөр 4 шөнө/ 2025-04-03 захиалгаар
Бусан-Улсан хотын аялал 5 өдөр 4 шөнө 2025-04-04 4,990,000₮
Бээжин аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 2025-04-13 3,490,000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин-Шанхай аялал /газраар/ 9 өдөр, 8 шөнө 2025-05-28 захиалгаар
Бээжин-Далиан аялал 6 өдөр 5 шөнө 2025-05-31 захиалгаар
Хойд Туйлын аялал 8 өдөр 7 шөнө 2025-05-31 захиалгаар
Хавайн-Оаху арал аялал /7 өдөр 6 шөнө/ 2025-05-31
Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/ 2025-05-31
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Австрали аялал /9 өдөр 8 шөнө/ 2025-06-04 захиалгаар
Манжуур хотын аялал /газраар/ 6 өдөр 5шөнө 2025-06-15 захиалгаар
Чэжү аялал /6 өдөр 5 шөнө / 6 өдөр 5шөнө 2025-06-24 4,990,000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг Макао-аялал /5 өдөр 4шөнө/ 2025-07-28 захиалгаар
ПАРИСЫН ЗУНЫ ОЛИМП 13 өдөр 12 шөнө 2026-07-19 15,990,000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Франц – Итали – Испани ¬ Герман 4 улсын аялал 8 өдөр 2025-09-05 захиалгаар
Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө 2025-09-24 ЗАХИАЛГААР
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Эртний Египет аялал 5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 2025-10-12 ЗАХИАЛГААР

Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved