Аялал дайран өнгөрөх улс орнууд : Герман, Австри, Итали, Щвейцар, Франц, Бельги, Голланд Үзэх хотууд : Франкфурт, Инсбург, Венец, Милан, Женев, Парис, Брюксел, Амстердам, Бонн Аяллын хугацаа : 7 сарын 19 - 7 сарын 31
1 өдөр (7 сарын 19) : Франкфурт Та бүхнийг Франкфуртын нисэх буудалд манай хамт олон тосож аван буудалд тань хүргэж өгнө. Үдээш хойш нь бид Франкфурт хоттой танилцах аяллаа хийнэ. Бид Франкфуртын хуучин хотын төвд зочилон Römer хотын захиргааны байр болон Катедралыг үзэж сонирхоно. 2-р дайны үед бөмбөгдөлтөнд өртөн сүйрсэн хотын төвийг хуучин хэвэнд нь оруулах их засвар дөнгөж 2018 онд дууссан бөгөөд эндээс бид Франкфурт хотын хуучин дүр төрхийг олж харах боломжтой болсон юм. Орой нь зочид буудалдаа амарна (Хоол: өдөр) 2
Өнөөдөр бид европын аяллаа эхэлнэ. Бид өглөө эрт хөдлөн Германы их талаар давхин Диснэй ландын “Үнсгэлжингийн цамхаг” -ын загвар цамхаг болох Neuschwanstein цамхагыг үзэх болно. Энд үдийн хоолоо идээд Австрийн Инсбрук хот руу хөдлөнө. Энд ирээд хуучин хотын төвд алдарт Алтан дээвэрт байшин болон Хааны ордон зэргийг үзэн сонирхоно. Машинаар : 530 км буюу 6 - 7 цаг (Хоол: өглөө, өдөр)
Өнөөдөр бид үзэсгэлэнт Алпын нурууны өндөр уулсын дундуур мурилзах хурдны замаар Алпын нурууны байгалийн гоо үзэсгэлэнг шагшин гайхсаар Итали улсын нутаг дэвсгэрт орно. Бид Италийн хамгийн том нуур болох Ла гардагийн эргээр явж Верона хотод ирэх бөгөөд энд бид алдарт Шекспирийн зохиол дур Жюлетын байшинг үзэх болно(зөвхөн гадна талаас нь харах бөгөөд та хүсвэл төлбөр төлөөд музейг нь орж үзэж болно). Орой нь бид Венец хотод ирж буудалдаа буудална. Машинаар : 380 км буюу 4 - 5 цаг (Хоол:өглөө, өдөр)
Өнөөдөр Венец хоттой танилцах аяллаа эхэлнэ. Бид Венецийн нийтийн унаа болох “vaporetto” завинд суун Grand Canal - аар аялангаа сувгын 2 эргээр байрлах уран барилгуудыг үзэж сонирхон явсаар алдарт Реал То гүүрийн доогуур гарч Марко Пологийн талбайд ирнэ. Эндээс бид Венец хотын олон салаа явган гудамжуудаар явж хотын амьдралтай танилцах болно. Үдээс хойш чөлөөт цаг. Венец хот нь худалдаа наймааны хот бөгөөд энд худалдаа наймаа хийхэд нэн тохиромжтой. (Хоол:өглөө, өдөр)
Бид өнөөдөр Милан хотын зүг хөдлөх болно. Бид замдаа Ла Гарда нуурын урд эрэг дээр үдлэн Сирмойн хэмээх үзэсгэлэнт нуурын эргийн хуучны хот болон түүний цайзтай танилцах болно. (Аль эсвэл Оутлетээр орж шоппинг хийх боломжтой). .Бид үдээс хойш нь Европын хувцас загварын хот болох Миланд ирэн алдарт Дуомо катедрал болон Галерэйг үзэж сонирхоно. Машинаар : 300 км буюу 3 - 4 цаг (Хоол:өглөө, өдөр)
Өнөөдөр бид Алпын нурууг европын хамгийн уртад тооцогдох “Цагаан уулын туннел” -ээр гаран Франц улсын нутаг дэвсгэрт орно. Энд бид дүүжин чингэлэгт суун Алпын нурууны ноён оргил “Цагаан уул”-ыг дэргэдээс нь тольдож харна. Бид Павиллон хэмээх 2714 м-ийн өндөрт байх харуулын цамхагт гаран Алпын өндөр уулсын ноён оргилийг харангаа үдийн хоолоо зооглох болно. Тэгээд бид Алпын нурууг шүлжин мушгирах замаар цааш уруудан явна. Замын туршид Ромын эзэнт гүрний үед баригдсан эртний цайз хэрмүүдийг үзэж сонирхоно. Үдээс хойш нь бид Женев хотод ирж алдарт Лемон нуурын эргээр алхаж хотын билэг тэмдэг болсон цэцгэн цаг болон усан оргилуурыг үээж сонирхоно. Машинаар : 400 км буюу 4 - 5 цаг (Хоол:өглөө, өдөр)
Өнөөдөр бид францын хурдны замаар давхин Парис хотыг зорих болно: Замдаа бид алдарт Бургунди дарсны нутгаар дайрах бөгөөд энд бид нэгэн оргилуун дарсны үйлдвэрээр орж амталгаа хийх болно. Бид Парис хотод орой нь ирж буудалдаа байрлан амрах болно. Машинаар : 560 км буюу 6 - 7 цаг (Хоол:өглөө, өдөр)
Өнөөдөр өглөө эрт Парис хоттой танилцах аялалаа эхэлнэ. Энэ өдөр Парис хот хүн төрөлхтөний их баяр цэнгэл зуны 33 - р их наадмаар амьсгалж байх бөгөөд бид Парис хотыг энэхүү олимпын нээлтийн уур амьсгал дунд үзэж сонирхоно. Бид эхлээд Cathedrale de sacré coeur - Ариун зүрхний сүмээр эхэлнэ. Энэхүү гантиг цагаан сүм нь Парис хотын хамгийн өндөрлөг хэсэгт сүндэрлэх бөгөөд эндээс бид Парис хотыг бүхэлд нь тольдон харах боломжтой. Эндээс бид уруудан Парисын улаан тээрэм хэмээх XIX зууны хамгийн алдартай каварэ бүжгийн танхимийг үзэж сонирхоно. Ингээд бид унаандаа суун “Ile de France -Францын арал” хэмээх Сейна мөрний арал руу явна. Парис хот нь анх энэхүү жижигхэн арал дээр байгуулагдсан бөгөөд энэ арал дээр Парис хотын хамгийн эртний уран барилгууд байрладаг бөгөөд гоо үзэмж аркитектурын төгс шийдлээрээ жуулчин олны нүдийг өнөөг хүртэл гайхшруулан хужирласаар байгаа билээ. Бид Парисын хамгийн эртний гүүр боловч “Шинэ гүүр” гэдэг нэрээр алдаршсан гүүрээр гарч “Парис хотын захиргааны барилгийг үзэж танилцана. (Хоол:өглөө, өдөр)
Өнөөдөр бид өглөө эрт алдарт Эйффэлийн цамхаг дээр гарч Парис хотыг бүхэлд нь тольдонн харах болно. Үдээш хойш чөлөөт цаг. Орой нь Парис хотын хойд зүгт болох Paris Nord Arena -д Боксын тоглолт үзэх болно. (Хоол:өглөө, өдөр)
Өнөөдөр бид Бельги улсын нийслэл Брюсел хотыг зорих болно. Бид замдаа Франц улсын хойд нутгийн төв болох Лилл хотод ирнэ. Энэ хотод Олимпын наадмийн сагсан бөмбөгийн тэмцээн болох бөгөөд бид орой 17 :15 аас болох эрэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнийг үзнэ. Тэгээд бид Брюсел хотод орой нь ирэх бөгөөд хотын төв талбай болох Lа grande place- ыг үзэж сонирхоно. Орой нь бид Брюсел- ын алдарт шөнийн гудамжинд очиж Бельги пиво амтлангаа оройн зоог барих болно. Оройн хоолонд Бельгийн алдарт хоол хясаа болон шарсан төмс идэх болно. Машинаар : 320 км буюу 3 - 4 цаг (Хоол:өглөө, орой)
Өнөөдөр бид Голландын нийслэл Амстердам хотод ирнэ. Энд Заанз гэдэг дэлхийн хамгийн олон салхин тээрэмтэй тосгон үзэж сонирхоод Амстердам хотын төвтэй танилцах аялалаа хийнэ. Амстердамын алдарт усан сувгууд болон Улаан гэрлийн гудамжаар явна. Машинаар : 280 км буюу 3 - 4 цаг (Хоол:өглөө, өдөр)
Бид өнөөдөр Баруун Германы нийслэл байсан Бонн хотоор дайран үдийн хоолоо зооглоод Франкфурт хотод ирнэ. Бонн хот нь алдарт хөгжмийн зохиолч Бетховоны төрсөн хот юм. Франкфурт хотод үдээс хойш ирэх бөгөөд чөлөөт цаг. Машинаар : 450 км буюу 5 - 6 цаг (Хоол:өглөө, өдөр)
Өнөөдөр бид аажуу уужуу босон ачаа тээшээ бэлдээд Франкфурт хотын нисэх онгоцны буудал руугаа хөдөлнө. Энд ирээд аяллын хөтөч жолооч нартайгаа солох ёс хийгээд онгоцондоо сууснаар бидний Европ дахь Олимптой аялал маань өндөрлөх болно (Хоол:өглөө)
Аяллын үнэ : Том хүн : 15,900,000 төг Хүүхэд : 14,500,000 төг (0 - 12 нас)
Аяллын үнэд багтсан зүйлс :
a. Олон улсын нислэгийн тийз
b. Аяллын зориулалт бүхий тохилог унаа
c. Англи хэлтэй аяллын хөтөч
d. 12 шөнө хоноглох буудал
e. Аяллын програмд заасан өглөө, өдөр, оройн хоол
f. Аяллын програмд дурдсан үзвэр үйлчилгээнүүдийн төлбөр
(Эйффэлийн цамхаг, Парисын усан онгоцны аялал, Диснэйн цамхаг, Цагаан уулын дүүжин гүүр)
g. Дамжин өнгөрөх улс орнуудын хурдны зам ашигласны төлбөр
h. Олимпын бокс болон сагсан бөмбөгийн тэмцээний билет
Аяллын үнэд багтаагүй зүйлс :
i. Шенгений орнуудын визны төлбөр
j. Аяллын даатгал
k. Зарим өдөр болон оройн хоол
l. Аяллын програмд ороогүй нэмэлт үзвэр үйлчилгээний төлбөр
m. Тип буюу Гарын мөнгө
У
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Памуккале-Анталя-Истанбул хотуудын аялал | 7 өдөр 6 шөнө | 2024-11-10 | 4,290,000 ₮ |
Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско | /10 өдөр 9 шөнө | 2024-11-13 |
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Вьетнам Лоас Тайланд аялал | 7-8 | 2024-12-01 | захиалгаар |
Европын 3 орны аялал | 9 өдөр 8 шөнө | 2024-12-09 | захиалгаар |
Филипин-Сэбү-Манила | /5 өдөр 4 шөнө/ | 2024-12-15 | 6,390,000₮ |
Вьетнам Аялал -Фу Куок арлын шууд нислэгтэй чөлөөт аялал | 8 өдөр 7 шөнө | 2024-12-15 | 3,650,000₮-5,150,000₮ |
Тайланд-Бангкок-Паттаяа | 8 өдөр 7 шөнө | 2024-12-16 | 4,990,000₮ |
Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват | 11 | 2024-12-22 | захиалгаар |
Вьетнам (Ханой – Халонг булан /криузтэй/ - Дананг – Хой Ан | 8 өдөр 7 шөнө | 2024-12-22 | 4,990,000 |
Пүкет арлын аялал | /8 өдөр 7 шөнө/ | 2024-12-24 | 5,790,000 |
Дубай аялал /Шууд нислэгтэй аялал / | 7 ӨДӨР 6 ШӨНӨ | 2024-12-24 | 6.690,000₮ |
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Бали арал-Ловина аялал | /9 өдөр 8 шөнө/ | 2025-01-04 | 2,990.000+тийз |
Сингапур –Бинтан арлын аялал | 7 өдөр 6 шөнө | 2025-01-06 | захиалгаар |
Сингапур-Малайз аялал | 7 өдөр 6 шөнө | 2025-01-21 | 6,690,000 |
Сингапур-Малайз аялал | 8 өдөр 7 шөнө | 2025-01-22 | 6,990,000₮ |
Вьетнам-Ханой-Халонг-Катба | 4-5 | 2025-01-23 | захиалгаар |
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Бали арал Вьетнам Ханой хот аялал | 8 өдөр 7 шөнө | 2025-02-16 | ЗАХИАЛГААР |
Аватар аялал -Бээжин шоппинг | 7 өдөр 6 шөнө | 2025-02-27 | захиалгаар |
Хайлаар-Манжуур аялал /4 өдөр 3 шөнө/ | 4 өдөр 3 шөнө | 2025-02-28 | 1,100,000₮ |
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Сөүл хотын аялал | 5 өдөр 4 шөнө | 2025-03-01 | 4,990,000₮ |
Хонгконг аялал | /4 өдөр 3 шөнө/ | 2025-03-02 | захиалгаар |
Бээжин аялал /газраар/ | 7 өдөр 6 шөнө | 2025-03-03 | захиалгаар |
Бээжин-Шанхай аялал /онгоцоор/ | 6 өдөр 5 шөнө | 2025-03-15 | захиалгаар |
Жан Жиа Жэ /газраар/ | 9 өдөр 8 шөнө | 2025-03-28 | захиалгаар |
Токио-Фүжи-Сумо үзэх аялал | 5 ШӨНӨ 6 ӨДӨРТЭЙ | 2025-03-28 | 5,590,000 |
Манила-Тагатай | 6 ӨДӨР 5 ШӨНӨ | 2025-03-31 | захиалгаар |
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Тайвань-Хонгконг аялал | /5 өдөр 4 шөнө/ | 2025-04-03 | захиалгаар |
Бусан-Улсан хотын аялал | 5 өдөр 4 шөнө | 2025-04-04 | 4,990,000₮ |
Бээжин аялал /онгоцоор/ | 6 өдөр 5 шөнө | 2025-04-13 | 3,490,000 |
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Бээжин-Шанхай аялал /газраар/ | 9 өдөр, 8 шөнө | 2025-05-28 | захиалгаар |
Бээжин-Далиан аялал | 6 өдөр 5 шөнө | 2025-05-31 | захиалгаар |
Хойд Туйлын аялал | 8 өдөр 7 шөнө | 2025-05-31 | захиалгаар |
Хавайн-Оаху арал аялал | /7 өдөр 6 шөнө/ | 2025-05-31 | |
Лос Анжелес-Лас вегас аялал | /9 өдөр 8 шөнө/ | 2025-05-31 |
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Австрали аялал | /9 өдөр 8 шөнө/ | 2025-06-04 | захиалгаар |
Манжуур хотын аялал /газраар/ | 6 өдөр 5шөнө | 2025-06-15 | захиалгаар |
Чэжү аялал /6 өдөр 5 шөнө / | 6 өдөр 5шөнө | 2025-06-24 | 4,990,000 |
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Хонгконг Макао-аялал | /5 өдөр 4шөнө/ | 2025-07-28 | захиалгаар |
ПАРИСЫН ЗУНЫ ОЛИМП | 13 өдөр 12 шөнө | 2026-07-19 | 15,990,000 |
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Франц – Итали – Испани ¬ Герман 4 улсын аялал | 8 өдөр | 2025-09-05 | захиалгаар |
Нью Йорк-Вашингтон аялал | 8 өдөр 7 шөнө | 2025-09-24 | ЗАХИАЛГААР |
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ | ХУГАЦАА | ОГНОО | ҮНЭ |
---|---|---|---|
Эртний Египет аялал | 5 ӨДӨР 4 ШӨНӨ/ | 2025-10-12 | ЗАХИАЛГААР |
Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved