Тайланд-Бангкок-Паттаяа

#ДАЛАЙН ЭРГИЙН АЯЛАЛ +ШУУД НИСЛЭГТЭЙ+5 ОД ЗЭРЭГЛЭЛ ЗОЧИД БУУДАЛ+ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ ҮЗВЭР

  • Өдөр : 1 Өдөр 1: Улаанбаатар-Бангкок-Паттаяа Хоол: (Оройн хоол)

    Өглөөний 06:00 цагт Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудалд цугларч бүртгэлээ хийлгээд “МИАТ” компанийн нислэгээр 08:45 цагт Тайланд улс руу ниснэ. 14:15 цагт Тайланд улсын Бангкок хотын Суварнабум олон улсын нисэх онгоцны буудалд газардана. Аяллын хөтөч нисэх онгоцны буудлаас тосож аван оройн хоолоо замдаа идээд Паттаяа хот руу очиж зочид буудалдаа байрлаж амарна

  • Өдөр : 2 Өдөр 2 : Паттаяа Хоол: (Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол )

    Өглөөний цайгаа уугаад “Nong Nooch” цэцэрлэгт хүрээлэн рүү явна. Тай үндэсний соёлын шоу болон Зааны шоу үзэж тус цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж динозаврын төрөл бүрийн хөшөө баримал үзэх боломжтой. Дараа нь өдрийн хоолоо идээд“Лазер будда” буюу хаданд алтаар сийлсэн бурхантай хүрээлэнд очиж үзнэ. Дараагаар матартай шоу үзүүлбэртэй хамгийн олон матар нэг доор үзэх боломжтой нээлттэй амьтны хүрээлэнгээр зугаалж анааш, усны үхэр, бар, баавгай заан зэрэг олон амьтадыг ойроос харах боломжтой. Дараагаар нь Оройн хоолоо зооглоод буудалдаа хүргүүлэн амарна.

  • Өдөр : 3 Өдөр 3 : Паттаяа далайн эрэг - Хоол: /Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

    Өглөөний цайгаа уугаад Coral island буюу Шүрэн арал руу завиар явна. Арал дээр цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн усанд орж, наран шарлагын газарт тааваараа амрахаас гадна шүхрээр татуулах, усны мотоцикл унах, далай доогуур аялах, банана завиар татуулах гэх мэт усан спортуудаас нэмэлт төлбөртэйгөөр авах боломжтой. Өдрийн хоолоо идээд хэсэг далайн эрэгт амарсны дараа зочид буудалд ирээд орой 16:40 чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой. Дараа нь Тайландын алдарт “Lady boy” show үзээд оройн хоолоо идээд зочид буудалдаа ирж амарна. Та орой Паттая хотын шөнийн амьдралтай танилцаж шоу цэнгээний Алхдаг гудам (Walking Street) –ээр зугаалах боломжтой ба энэ унтдаггүй гудамж нь баар, диско клуб, стриптиз клубууд, рок хөгжмийн хамтлагийн тоглолттой фаб, Тай боксын бооцоот тоглолт (хүсвэл рингэн дээр гарч зодолдож үзэж болно)

  • Өдөр : 4 Өдөр 4 : Паттаяа чөлөөт өдөр Хоол: Өглөөний цай

    Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд та бүхэн өөрийн хүссэнээр цагаа өнгөрүүлэх боломжтой. 5 одтой зочид буудлын бассейн болон далайн эрэгт наранд биеэ шаран алжаалаа тайлан амрах боломжтой

  • Өдөр : 5 Өдөр 5: Паттаяа -Бангкок-Усан Парк /Siam Park City/Хоол:(Өглөөний цай, Өдрийн хоол, Оройн хоол )

    Өглөөний цайны дараагаар буудлын өрөөгөө хүлээлгэн Бангкокхот руу явна. Бангкок хотод ирээд Сиам усан парк очиж бүтэн өдрийг зугаатай өнгөрөөнө. Сиам усан парк нь Тайланд улсын анхны бөгөөд хамгийн том усан парк юм. Хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан олон янзын усан гулгуур байдгаас гадна нялх хүүхдийг зугаацуулах талбай хүртэл байдаг. Дараа нь зочид буудалд ирээд хувцсаа солиод Тайландын хамгийн өндөр зочид буудал болох “Bayoke Sky Tower”-ийн 78 давхарт олон улсын буфет ресторанд оройн хоолоо идээд 84 давхарт гараад Бангкок хотыг дээрээс нь 360 градус тольдон харах боломжтой. Дараа нь зочид буудалдаа амарна.

  • Өдөр : 6 Өдөр 6 : Бангкок хотын аялал Хоол: (Өглөөний цай, Өдрийн хоол. )

    Өглөөний цайны дараа Бангкок хотын аяллаа эхэлнэ. Тайландын эзэн хааны ордон Их Ордон (Grand Palace) болон эзэн хааны шүтээн Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha) үзнэ. Тайландын үндэсний, урт сүүлт завиар Бангкок хотын дундуур урсах “Эх гол” хэмээн орчуулагдаж болох Чао Прая (Chao Rhaya) мөрнөөр аялал хийнэ. Дараа өдрийн хоолоо идээд МBK дэлгүүрт хүргүүлэн чөлөөт цагаа худалдан авалт хийн өнгөрүүлэх боломжтой. Зочид буудалд өөрсдөө ирээд амарна.

  • Өдөр : 7 Өдөр 7 : Бангкок - Чөлөөт өдөр Хоол: (Өглөөний цай

    Өглөөний цайгаа уугаад чөлөөт цаг. Та энэ өдөр өөрийн хүссэнээрээ дэлгүүр орж худалдаа хийж өнгөрөөх боломжтой.

  • Өдөр : 8 Өдөр 8: Бангкок -Улаанбаатар Хоол: (Өглөөний цай, Өдрийн хоол. )

    Өглөөний цайгаа уусны дараагаар 10:30 хүртэл буудал чөлөөт цаг. Буудлыг өрөөгөө хүлээлгэж өгөн аяллын автобусаар 11:10 цагт гараад өдрийн хоолоо идээд нисэх онгоцны буудал руу явж Улаанбаатар хот нисэх онгоцондоо бүртгэл хийлгэснээр бидний баялаг дурсамжит нэгэн аялал өндөрлөх болно

 

  Зочид буудлууд: 

  Бангкок  -Sukosol hotel 4* https://www.thesukosol.com/

  Паттаяа Long beach hotel * https://www.longbeachgardenhotel.com/

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН ЗҮЙЛС

  • 2 талын нислэгийн тийз
  • 4 болон 5 одтой зочид буудлын өрөөнд 2 болон 3 аар байрлах үнэ
  • Хөтөлбөрт заасан хоол
  • Аяллын хөтөч /Англи болон Монгол хэлтэй/
  • Аяллын унаа
  • Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ
  • Аяллын гэнэтийн ослын даатгал

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ

  • Хувийн хэрэглээний зардлууд
  • Аяллын үнэд багтсан зүйлсээс бусад үзвэр үйлчилгээ
  • Чөлөөт өдрүүдийн хөтөч, хоол , унаа
  • Хөтөч жолоочын гарын мөнгө

 

Аяллын зөвлөмж

Онгоц нисэхээс 2 цагийн өмнө нисэх буудалд ирсэн байх.

Паспорт:

  •  Гадаад паспорт /доод тал нь 6 сарын хүчинтэй хугацаатай байх/
  • Хүүхэдтэй /18 нас хүрээгүй/ яваа бол түүний гадаад паспорт болон төрсний гэрчилгээ /Бусдын хүүхдийг авч явах тохиолдолд заавал төрсөн эцэг эхээс хүүхдийг нь авч явахыг зөвшөөрсөн нотариатараар батлуулсан итгэмжлэл/-г авч явна.
  • Паспортоо марталгүй гарахсаа өмнө шалгаж гарах

             Анхаарах зүйлс

  • Хувцас: Та Тайланд руу явахдаа зуны хувцас, нүдний шил, малгай /биедээ эвтэйхэн зун өмсдөг хувцас/ авч яваарай. / Усны хувцас байгаа бол заавал авч явах хэрэгтэй.
  • Цаг агаар:  +30 + 32 хэм дулаан байна.
  • Хоол: Тайландад  ихэвчлэн буфет хоол болон хятад хоол, тайланд хоол  иднэ. Идэхэд тохиромжтой хоол байгаа.
  • Зочид буудалд нэг удаагийн тавчик, оо, шампунь байдаггүй тул та бүхэн өөрсдийн хэрэглэдэг зүйлсээ авч яваарай.
  • Тайландад бүтэн биеийн массажыг орой аяллын дараа хийлгэх нь тохиромжтой ба  Бангкок болон Патаяад  буудлын ойролцоо маш олон массажны газрууд байгаа ба 250-300 батт байдаг.
  • Онгоц: Онгоцонд явахад чих дүнгэнэдэг, хатгадаг бол бохь зажилах эсвэл юм идвэл тохиромжтой. Хэрвээ та машин болон усан онгоцоор явахад дотор муухайрдаг бол суухаасаа өмнө хүйтэн ус уух, ямар нэгэн чихэрлэг хүнс идэхгүй байхыг зөвлөе.
  • Аяллын дэс дараа , хувь хүний эрх ашгийг хүндэтгэж аялалын явцад цагийг баримталж байх.
  • Заавал анхаарах зүйл: ”Хааны Алтан ордон” үзэхдээ хэт задгай хувцастай орохыг хориглодог тул тохируулж өмсөөрэй. Мөн та олон нийтийн газар архи тамхи хэрэглэх, юм идэхийг хориглоно.
  • Худалдаа хийх: Тайландын  Матар, Могойн арьсан түрийвч, цүнх гадаадад их нэр хүндтэй байдаг бөгөөд манай аялалын хөтөлбөрт  орсон улсын үйлдвэрийн дэлгүүрийн үнэ танд харьцангуй үнэтэй мэт санагдах боловч бараа бүтээгдэхүүний хувьд хуурамч гэсэн зүйл байхгүй болно.  Мөн брэнд биш ч дотоодын үйлдвэрийн цэвэр Матар, Могойн арьсан түрийвч, цүнх эндэхээс хямд худалдан авах боломжтой.
  • Мөнгөний нэгж нь“Батт”. Доллар авч яваад онгоцны буудал, валют солих цэг дээр солиулах боломжтой.
  •  Хилээр нэвтрэх: Тайланд улс руу хилээр нэвтрэх үедээ эм, шингэн зүйл, гоо сайхны бүтээгдэхүүн, асаагуур авч явахдаа заавал тээшинд хийж байх нь тохиромжтой.
  • Онгоцонд суухад анхаарах зүйлс: Онгоцонд суухад гар тээшиндээ 100мг-с илүү хэмжээний шингэн зүйлс авч орохыг хориглодог тул бүх шингэн зүйлсийг ачаанд өгсөн байх шаардлагатай. Онгоцны буудал доторх татваргүй барааны дэлгүүрээс авсан зүйлс хамаарахгүй болно.
  • Онгоцонд тээвэрлэх ачааны хэмжээ: Нийт 30 кг ачаа тээвэрлэх эрхтэй

Бэлдэх зүйлс

  • Аялалд гархаасаа өмнө цаасан дээр авч явах зүйлсээ бичих нь аялалын үед сандарч юмаа мартахаас сэргийлдэг. Жишээ нь Паспорт, утас, мөнгө зэрэг. Амархан шатдаг зүйлс болон жижиг хутга авч явахгүй байх.
  • Зочид буудлынхаа хаяг, хөтчийн холбогдох утас, машиныхаа дугаарыг бичиж авах. Хэрвээ та төөрсөн бол гарахдаа бэлэн биедээ заавал буудлынхаа картаа авч явах ба  таксинд үзүүлэхэд таныг хүргэж өгнө.
  • Буусан буудлынхаа өрөөн дотрох хэрэглээний юмсын үнийг мэдэж байх. Үүнд жишээ нь өрөөний зүйлсийн алийг нь хэрэглэж болох, болохгүйг, зарим телевизийн суваг болон Интернет төлбөртэй байдаг ба хөргөгчин дотрох уух зүйлс илүү үнэтэй байдгийг анхаараарай.
  • Хэрвээ та үнэтэй эд зүйлс авч яваа бол буудлын үйлчлэгчид хэлж хадгалууулах.
  • Аялагч шалтгаангүйгээр группээс тасарч явж болохгүй. Товлосон цагтаа заавал ирж байх.   Шаардлагатай мэдээлэл: диклараци дээр бөглөх

 

 

 

                                                                    Аялагчийн үүрэг

  • Аяллын хөтөлбөр, төлөвлөгдөөгүй маршрутаар  группээс салан дур мэдэн гадуур явах, мансууруулах бодис хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд нь хохирол учирсан, аяллын явцад өөрийн буруугаас гарсан аливаа хохирол, зардлыг  аялагч өөрөө хариуцна.
  • Аяллын хөтөлбөр болон төлбөрт ороогүй аливаа бусад зардлыг, тухайлбал зочид буудлын өрөөний мини-бар, гадаад дотоодын утасны яриа, хоолны нэмэлт зардал, гаалийн татвар, илүү ачаа тээшний төлбөр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт гэх мэт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
  • Аялагч нь группын ахлагчийн заавар зөвлөгөөг хүндэтгэн үзэж, ганц нэгээр салж явах, бусдаас хоцрохгүй байх, өөрийн эд зүйл, паспорт, мөнгө төгрөгөө хариуцах үүргийг хүлээж, аяллын маршрут, цагийн  хуваарийг нарийвчлан баримтлана.
  • Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлж гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах гэмтээх зэрэг зөрчлийг тухайн аялагч өөрөө хариуцна.
  • Группын бүрэлдэхүүнд багтаж байгаа аялагч бусад аялагчдыг хүндэтгэн аялах ба санаа сэтгэл, тав тухтай байдлыг нь алдагдуулахгүй байх.
  • Аялагч өөрийн буруугаас онгоцны тийз үрэгдүүлэх, унаанаас хоцрох, ийнхүү хоцорсноос үүдэн гарах аливаа зардал хохирлыг өөрөө хариуцна.
  • Аялагч нь онгоцны билет нь захиалгат нислэг тул хатуу нөхцөлтэйг  хатуу анхаарах, хугацааг өөрчлөх, цуцлах боломжгүй ба  үүнтэй холбогдон гарах зардлыг аялагч өөрөө хариуцна.
  • Аялалд явахын өмнө эрүүл мэндээ хянуулаарай. Нэг өдөр хэт их зүйл төлөвлөхөөс зайлсхийх. Тухайн өдрийн цаг агаар, биеийн байдалдаа тохируулан аяллаа зохицуулах нь зүйтэй. Аяллын явцад хэт их ядрах, согтууруулах ундаа ихээр хэрэглэхээс зайлсхийгээрэй. Хэрвээ бие тань таагүй байвал яаралтай хөтөчд хэлж эмнэлэгт хандах хэрэгтэй.
  • Ойр зуур хэрэглэх эм авч явах. Ханиад хүрэх, гэдэс өвдөх, ходоод эвгүйрэх зэргээс сэргийлж ойр зуурын эм танг бэлдэж явах. Янз бүрийн хууч өвчтэй бол түүндээ тохирсон эм, тариагаа мөн хамт авч явах.

Аялалын мэдээлэл

  • ЧИГЛЭЛ : Тайланд-Бангкок-Паттаяа
  • АЯЛАХ ӨДӨР: 2024-12-16
  • АЯЛЛЫН ХУГАЦАА: 8 өдөр 7 шөнө

Хуваалцах

Төстэй аялал

Вьетнам Аялал -Фу Куок арлын шууд нислэгтэй чөлөөт аялал 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

Вьетнам (Ханой – Халонг булан /криузтэй/ - Дананг – Хой Ан 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй

Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө

Дэлгэрэнгүй
Аялалын хуваарь
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Памуккале-Анталя-Истанбул хотуудын аялал 7 өдөр 6 шөнө 2024-11-10 4,290,000 ₮
Лос Анжелес-Лас Вегас-Сан Франциско /10 өдөр 9 шөнө 2024-11-13
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Вьетнам Лоас Тайланд аялал 7-8 2024-12-01 захиалгаар
Европын 3 орны аялал 9 өдөр 8 шөнө 2024-12-09 захиалгаар
Филипин-Сэбү-Манила /5 өдөр 4 шөнө/ 2024-12-15 6,390,000₮
Вьетнам Аялал -Фу Куок арлын шууд нислэгтэй чөлөөт аялал 8 өдөр 7 шөнө 2024-12-15 3,650,000₮-5,150,000₮
Тайланд-Бангкок-Паттаяа 8 өдөр 7 шөнө 2024-12-16 4,990,000₮
Ханой –Халонг-Хо Ши Мин + Камбож- Ангкот Ват 11 2024-12-22 захиалгаар
Вьетнам (Ханой – Халонг булан /криузтэй/ - Дананг – Хой Ан 8 өдөр 7 шөнө 2024-12-22 4,990,000
Пүкет арлын аялал /8 өдөр 7 шөнө/ 2024-12-24 5,790,000
Дубай аялал /Шууд нислэгтэй аялал / 7 ӨДӨР 6 ШӨНӨ 2024-12-24 6.690,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бали арал-Ловина аялал /9 өдөр 8 шөнө/ 2025-01-04 2,990.000+тийз
Сингапур –Бинтан арлын аялал 7 өдөр 6 шөнө 2025-01-06 захиалгаар
Сингапур-Малайз аялал 7 өдөр 6 шөнө 2025-01-21 6,690,000
Сингапур-Малайз аялал 8 өдөр 7 шөнө 2025-01-22 6,990,000₮
Вьетнам-Ханой-Халонг-Катба 4-5 2025-01-23 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бали арал Вьетнам Ханой хот аялал 8 өдөр 7 шөнө 2025-02-16 ЗАХИАЛГААР
Аватар аялал -Бээжин шоппинг 7 өдөр 6 шөнө 2025-02-27 захиалгаар
Хайлаар-Манжуур аялал /4 өдөр 3 шөнө/ 4 өдөр 3 шөнө 2025-02-28 1,100,000₮
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Сөүл хотын аялал 5 өдөр 4 шөнө 2025-03-01 4,990,000₮
Хонгконг аялал /4 өдөр 3 шөнө/ 2025-03-02 захиалгаар
Бээжин аялал /газраар/ 7 өдөр 6 шөнө 2025-03-03 захиалгаар
Бээжин-Шанхай аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 2025-03-15 захиалгаар
Жан Жиа Жэ /газраар/ 9 өдөр 8 шөнө 2025-03-28 захиалгаар
Токио-Фүжи-Сумо үзэх аялал 5 ШӨНӨ 6 ӨДӨРТЭЙ 2025-03-28 5,590,000
Манила-Тагатай 6 ӨДӨР 5 ШӨНӨ 2025-03-31 захиалгаар
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Тайвань-Хонгконг аялал /5 өдөр 4 шөнө/ 2025-04-03 захиалгаар
Бусан-Улсан хотын аялал 5 өдөр 4 шөнө 2025-04-04 4,990,000₮
Бээжин аялал /онгоцоор/ 6 өдөр 5 шөнө 2025-04-13 3,490,000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Бээжин-Шанхай аялал /газраар/ 9 өдөр, 8 шөнө 2025-05-28 захиалгаар
Бээжин-Далиан аялал 6 өдөр 5 шөнө 2025-05-31 захиалгаар
Хойд Туйлын аялал 8 өдөр 7 шөнө 2025-05-31 захиалгаар
Хавайн-Оаху арал аялал /7 өдөр 6 шөнө/ 2025-05-31
Лос Анжелес-Лас вегас аялал /9 өдөр 8 шөнө/ 2025-05-31
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Австрали аялал /9 өдөр 8 шөнө/ 2025-06-04 захиалгаар
Манжуур хотын аялал /газраар/ 6 өдөр 5шөнө 2025-06-15 захиалгаар
Чэжү аялал /6 өдөр 5 шөнө / 6 өдөр 5шөнө 2025-06-24 4,990,000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Хонгконг Макао-аялал /5 өдөр 4шөнө/ 2025-07-28 захиалгаар
ПАРИСЫН ЗУНЫ ОЛИМП 13 өдөр 12 шөнө 2026-07-19 15,990,000
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Франц – Итали – Испани ¬ Герман 4 улсын аялал 8 өдөр 2025-09-05 захиалгаар
Нью Йорк-Вашингтон аялал 8 өдөр 7 шөнө 2025-09-24 ЗАХИАЛГААР
АЯЛЛЫН ЧИГЛЭЛ ХУГАЦАА ОГНОО ҮНЭ
Эртний Египет аялал 5 ӨДӨР 4 ШӨНӨ/ 2025-10-12 ЗАХИАЛГААР

Copyrights © 2019 Central Asia Travel. All Rights Reserved